Бүс нутгийн хөгжил

Softline компани байнга хөгжиж, бизнесээ өргөжүүлж байна. Бид харилцагчдад ойр дөт байхыг эрмэлздэг, хамтынхаа ажиллагааг жирийн бөгөөд тааламжтай байлгахыг хичээдэг, яагаад гэвэл Softline-ын үйл ажиллагаа Москва дахь төв байрны ажлаар хязгаарлагддаггүй билээ. Бид худалдааныхаа хэмжээ, санал болгож буй үйлчилгээнийхээ тоо, чанарыг нэмэгдүүлж, Оросын бүс нутгууд, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнууд, хилийн чанад дахь улс орнуудад өөрсдийнхөө оролцоог өргөжүүлж байна.

Бүс нутгийн оролцооны өсөлт.

  • 2007 он-10 орон 32 хот.
  • 2008 он- 16 орон 48 хот.
  • 2009 он- 17 орон 58 хот.

2010 оны эхэн үеийн байдлаар Softline компанийн үйл ажиллагаа Оросын нутаг дэвсгэр дэхь гучин таван төлөөлөгчийн газар, Беларусс, Украйн, Азербайжан, Армени, Казахстан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан, Туркменистан, Гүрж дахь олон тооны салбарууд, түүнчлэн Монгол, Турк, Вьетнам, Венесуэль, Иран,Египет дэхь төлөөлөгчийн газруудаар хангагдаж байлаа. Орос, ТУХН –ийн болон хилийн чанад дахь орнуудын бүс нутаг бол Softline компанийн өсөлт хөлжилтийн нэг гол хүчин зүйл болдог юм. Тус компани 2012 он хүртэл дэлхийн 30-35 оронд төлөөлөгчийн газрын сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Ази, Арабын орнууд, Өмнөд Америкийн зах зээл тус компанийн хувьд тэргүүлэх байр суурьтай юм.

Та манай аливаа төлөөлөгчийн газарт :

  • дэлхийн зонхилох үйлдвэрчлэгчдийн лицензжүүлсэн програм хангамж авч,
  • Манай гэрчилгээтэй мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйлчилгээ, чанартай дэмжлэг хүртэж,
  • Softline сургалтын төвд сургалтад хамрагдах буюу мэргэшлээ дээшлүүл,
  • ИТ-мэрэгжилтнүүдэд зориулсан үнэ төлбөргүй семинарт сууж болно.

Softline в регионах